Миний эх орон өнгөтэй байхын Уг учир (хэсэг 1)

2008 оны 12-р сарын 11 Нийтэлсэн nyamka
Эх орныхоо тухай бичихдээ зөв зүйл рүү зөв замаар чиглэн яваа тэр жишээ тэр бодлыг өөрийн ойлголтоор харуулахыг зорилоо. Магадгүй түүхийн хичээлээсээ холдсон байж болох ч эхлэлээ ийн эхлүүлэхийг хүссэн билээ... Дэлгэрэнгүй»

Хүннүгийн үе дэх Тагнуулын ...........

2008 оны 12-р сарын 11 Нийтэлсэн nyamka
Тагнуул туршуул гэдэг нэр аль ч цаг үе, аль ч улс оронд байсаар ирсэн чухал алба. Эртний улсуудын дотроос Азийн, ялангуяа энэтхэг, хятадын ард түмэн тагнуулын арга, тактикийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсан байдаг гэж үздэг. Монголын эртний улсуудад: Тухайлбал: Хүннү гүрнийг эрхшээлдээ оруулахын тулд ямар арга хэрэглэвэл зохистой болохыг хятадын хаан Гао-цзү зөвлөх түшмэл Лю-цзингээс асуухад, гүнжээ Модунд өгөхийг зөвлөөд учрыг тайлбарлахдаа: *Модун амьд байхдаа таны хүргэн чинь байх болно. Түүнийг үхсэний дараа таны гүнжийн хүү буюу ач хүү чинь шаньюй болно. Өвөг эцэгтэйгээ адил эрхтэй ач хүү гэж байдаггүй шүү дээ. Ийм маягаар хүннүг аажмаар дайнгүйгээр эзэлж болно* гэжээ. Ийнхүү Хан улсын хааны өгсөн гүнжээс төрсөн хүүхдүүд Лю овогт хэмээх Гао-цзү хааны овгоор овоглох болжээ. Улмаар хаан ширээний төлөө нэг талаас Модуны монгол хатдын хүүхдүүд, нөгөө талаас хятад хатдын үр удмын тэмцэл гарах болсон байна. Хүннүгийн дотоод зөрчил тэмцлийг хурцатгах зорилгоор язгууртнуудад нь бэлэг сэлт өгөх зэргээр өөртөө алгуурхан татахын хамт хүннү нарыг холбоотноос нь салгах, мөн хүннү нарын эрх мэдлээс гарахыг оролдож байгаа аймгуудыг турхирах ажиллагааг зохион байгуулжээ. Гэхдээ их хаан Шаньюй Хан улсын хаанд үзэсгэлэнт охиныг аваад явахдаа хүргэн хүү гэж байхаас биш хүргэн улс гэж байхгүй шүү хэмээж Хятадын "хол алсыг ойртуулагч морин эрдэнэ, худ ургыг ойртуулагч хүүхэн эрдэнэ" гэдэг заншилыг Хүннү нар анх хөсөрдүүлж байсан ба Таньшихуай хаан ч бас хөсөрдүүлж байсан билээ, Энэ бүхний эцэст бидний киноноос их үздэг Аттила хааны үхлийг хэлж болно. МЭӨ 53 онд Хүннү улсыг хоёр хэсэг болгон бутрааж, МЭ 1 зуунд мөхөлд хүргэсэн байна. Харин мөн үед монгол нутгаас гарч баруун тийш нүүсэн хүннү нар 445 онд хаан ширээнд суусан Аттилагийн үед Дон-Днестрээс Дунай мөрөн хүртлэх газар нутгийг эзэгнэж, хөрш улсуудаа чичрүүлэх болжээ. Иймд Ром зэрэг улсууд хүннүчүүдэд цэргийн хүчээр цохилт өгөхийг чармайхын хамтад Аттила хааныг устгахыг зорилгоо болгожээ. Эцгийнхээ өшөөг Аттилагаас авахыг хүсдэг Хонориа бүсгүй эздийнхээ заавар ёсоор Хүннү улсын их хааны мэлмийд зориуд өртөж, гоо үзэсгэлэнгээрээ түүнийг урхидан, хурмынхаа анхны шөнө үүргээ гүйцэтгэсэн гэдэг. *Монголын арми маневр сайтайгаараа ялгарч байсан бөгөөд энэ нь юуны туруунд агуу их хаан өөрөө гардан удирдаж байсан тагнуулын уйл ажиллагаатай холбоотой юм* С.С.УОЛКЕР Монголчуудын тагнуулын сэтгэлгээ, үйл ажиллагааны үүслийг цаг хугацааны хувьд монгол угсааны анхны төр улсаас эхлэн тоолбол эдүгээгээс 2200-аад жилийн тэртээд холбогдоно. Гэтэл МЭӨ 209 онд Модунь өөрийн эцгийг алж хаан ор суухаас өмнө түүний эцэг Түмэн хүннү олныг захирч байсан гэхчилэнгээр түүхийн хуудсыг сөхвөл цаг хугацааны хувьд урагшлах нь лавтай. Хүннү, Сяньби нартай түүх, соёлын залгамж холбоотой, нирунчуудын үгийн санд *алгинч, харгулсан (тагнах-)* зэрэг хэллэг байжээ. Алгинч гэдэг нь мэдээ авагч, туршуулч, мэдээ чимээг сураглах хүн, тагнуул, хаймсуур, харуул гэсэн утгатай хэмээн тайлбар толиудад тайлбарлажээ Сүүлд нь нэмэн өгүүлэхэд Тагнуул хэмээх ойлголтыг онолын үүднээс авч үзсэн хүн бол хятадын цэргийн онолч Сүнь Цзы. Тэрээр МЭӨ Ү1 зууны төгсгөл Ү зууны эхэн үеийн хятадын цэрэг байлдааны арга ухааныг сүдлаж үзээд: *ухаалаг удирдагч, шилдэг жанжны удирдсан цэрэгт цохилт өгч жирийн хүний хүрч үл чадах тэрхүү амжилт авчрах түлхүүр бол дайсан этгээдийн талаархи урьдчилсан мэдээлэл* хэмээн тагнуулын ач холбогдлыг тодорхойлж, хүн эх сурвалжит тагнуулын үндсийг боловсруулан гаргахыг оролджээ. Тэрээр * Цэргийн урлагийн тухай шаштир* бүтээлийнхээ 13 дугаар бүлгийг түүндээ зориулж, тагнуулын үндсэн хэрэгсэл болох туршуулчийг таван төрөлд ангилж, тэднийг элсүүлэх үндсийг тодорхойлсон байна. Үүнд: Орон нутгийн туршуул-Ийм туршуулыг буй болгохдоо эсрэг талынхаа дунд ажилладаг хүнийг эд хөрөнгө, нэр хүнд,:албан тушаалын сонирхол, аминч үзэл, гэмт үйлдлээ нуух явдал зэргийг нь үндэс болгох болон зарим нөхцөлд айлган сүрдүүлэх аргаар элсүүлж, дайсныхаа талаар мэдээ авахад ашиглана. Дотоодын туршуул-Дайсагнагч улс орныхоо төр засаглалийн байгууллагад ажиллуулж, шаардлагатай мэдээ, баримт сэлт олж авах, объөктоо дотроос нь задлан бутаргах ажиллагаанд ашиглах зорилгоор элсүүлнэ. Элсүүлэхдээ албан тушаал буурсан, хариуцлагад татагдсан байдал болон тухайн хүний материаллаг сонирхолыг үндэс болгоно. Ийм туршуулчид хуурамч зан авиртай, заль мэхтэй, сүйхээтэй хүн илүү тохирно. Эргэх туршуул-Дайсныхаа дунд нэвтрэх зорилгоор тэдний туршуулыг өндөр шан харамж зэргээр өөрт татан давхар элсүүлэн авах арга бөгөөд түүнийг ашиглан эсрэг талдаа хуурамч мэдээ, баримт сэлт өгч төөрөгдүүлнэ. Золиослох туршуул-Эсрэг талаа тагнуулын аргаар хуурч төөрөгдүүлэх зорилгоор бэлтгэсэн мэдээ, баримт сэлтийг тэдэнд хүргэх, амь насанд нь шууд аюул занал учруулах даалгавар гүйцэтгүүлэх зорилгод ашиглана. Тэрээр дайсанд илчлэгдвэл тангарагтаа үнэнч байж, амь насаа зориулах болно. Үл золиослох туршуул-Ийм хүмүүсийг дайсны дунд оруулж чухал шаардлагатай мэдээ, баримт сэлтийг олж авах зорилгод ашиглана. Гадна байдлаараа бусдын анхаарал татахааргүй, ухаантай, авъяастай, зоригтой, эрүүл чийрэг, тэсвэр тэвчээртэй хүнийг сонгон элсүүлнэ. Тэднийг лам хуврага, тэнүүлч, худалдаачин, эмч зэрэг халхавчаар явуулж үүрэг гүйцэтгүүлэх нь чухал болохыг заажээ. ( Эрдэмтэн,судлаач А.Алтанхуяг,И.Цоодол мөн док.проСэрдарам нарын судалсан баримт мэдээ сэлтийг ашиглав )

Хүннү

2008 оны 12-р сарын 11 Нийтэлсэн nyamka
Монгол хүн Монгол эх орны үүсэл, гарвал, түүхийг ярихад Ху нараас гаралтай Хүннү нарын тухай ярихгүй байхын учиргүй. Иймээс Хүннү нарын амьдарч байсан газар нутгийг " Газар бол төрийн үндэс" гэдэгчлэн товчхон дурдваа. Манай эриний өмнөх 209 онд Модун Хүннүгийн хаан болж 24 аймгийг нэгтгэн захирснаар Монгол угсааны анхны төрт улсыг байгуулсан түүхтэй. Хүннүгийн Модуны өргөө, улсын нийслэл Луут хот Монгол орны төв хэсэгт, Хангайн нуруу, Орхоны хөндийд, хожим Их Монгол Улсын нийслэл Хархорум хот баригдсан газарт байжээ. Хүннү үүсэн байгуулагдахдаа гадаад улс оронтой харилцах төрийн тамга, бичиг үсэгтэй, 240 мянга орчим морьт цэрэгтэй байв. Анторопологийн судалгаагаар Хүннү нар монгол төрхтөн болох нь батлагдсан билээ. Үүнийг батлавал: Булшнаас гарсан хүннү хүний цогцост судалгаа хийхэд дунд зэргийн өндөртэй, бор царайтай, навтгар хамартай, гар хөлийн чөмөг яс нь бахим бүдүүн, оросын эрдэмтэн С.И.Руденкогийн дүгнэлтээр "хүннү нарын үс нь өнгөөрөө төдийгүй хэлбэрээрээ монголчуудын ерийн үс байна" гэсэн болно. Оросын эрдэмтэн И.В.Константиновын хэлснээр хүннү нарын төрх нь төв Азийн маягийн хамгийн онцлог төлөөлөгчид монголчууд, буриад нар бөгөөд энэ маяг бүрэлдсэн магадтай нутаг нь Умард монгол юм. Өнөөгийн монгол нутаг маань хүннү нарын идээшсэн нутгийн гол цөм учир бидний монголчууд өвөг монголын гал голомтыг сахин үлджээ гэж хэлж болно. Хүннү нарын 24 том аймаг оршин тогтнож байсан. Овгийн байгуулалтай хүннү аймгуудыг зонхилогч нар захирч байжээ. Тэдний олонх нь шар мөрний дунд урсгалаас Ордос, Муна уул, Иньшаны уулсаар нутаглаж байжээ. МЭӨ 198 онд Урт хотоос хойш нум барьсан улс Шаньюйн цаазыг дага сугай гэдэгчлэн хүннү нарын өмнөд захын цэг энэ байсан билээ. Тэгвэл Байгаль нуур орчмын Буриад, Эрчис мөрний эх Тива, Хакас хүртэлх нутагт хойд зах нь болж байжээ. МЭӨ 209 онд Модун шаньюй баруун зүг тэнгэр уул, зүүн зүг Ляо голын чанд дахь овог аймгуудыг нэгтгэн хүннү улсын хаан болсон билээ. Нэмж хэлэхэд Энэхүү түүхэн үйл явдал нь манай улсыг Төв Азийн нүүдэлчин овог аймгуудын дундаас 2220 жилийн тэртээ төрт ёс, нүүдлийн соёлын бат уламжлалтай хүчирхэг гүрэн байгуулсан тухай хөдөлшгүй баримт юм Бидний өвөг дээдэс хүннү нар төрт улсаа байгуулсны 2220 жилийн ой ирэх 2011 онд тохиох билээ.

Хүннү болон Уйгурын хаад

2008 оны 12-р сарын 10 Нийтэлсэн nyamka
Хүннү болон Уйгур улсуудын хаадын нэрс, дараалал мэдлэгт тань нэмэр Rulers of the Xiongnu 00. Touman - not a Chanyu 01. Modu, 201-174 BC 02. Laoshang, 174-160 BC 03. Junchen, 160-127 BC 04. Yizhixie, 127-114 BC 05. Wuwei, 114-104 BC 06. Zhanshilu, 104-102 BC 07. Goulihu, 102-101 BC 08. Judihou, 101-96 BC 09. Hulugu, 96-85 BC 10. Huyendi, 85-70 BC 11. Xulьquanqu, 70-60 BC 12. Woyenqudi, 60-58 BC 13. Huhanye, 58-31 BC 14. Zhizhi, 56-36 BC 15. Fuzhulei Ruodi, 30-20 BC 16. Souxie Ruodi, 20-11 BC 17. Cheya Ruodi, 11-7 BC 18. Wuzhuliu Ruodi, 7 BC-AD 14 19. Wulei Ruodi, AD 14-19 20. Huduershidaogao Ruodi, AD 19-47 Rulers of the Northern Xiongnu: 21. Punu, AD 47-84 22. Sanmulouzhi, AD 84-89 23. Yuchujian, AD 89-93 24. Aojianrizhuwangfenghou, AD 93-123 Rulers of the Southern Xiongnu: 01. Huhanye, AD 48-56 02. Chufuyudi, AD 56-58 03. Yifayuliudi, AD 58-59 04. Xiandongshizhuhoudi, AD 59-63 05. Qiuchuzhulindi, AD 63-64 06. Houyeshizhuhoudi, AD 64-85 07. Yituyuliudi, AD 85-88 08. Xiulanshizhuhoudi, AD 88-93 09. Anguo, AD 93-94 10. Tingdushizhuhoudi, AD 94-98 11. Wanshishizhuhoudi, AD 98-124 12. Wujihoushizhudi, AD 124-128 13. Chuderuoshizhuzi, AD 128-140 14. Cheniu, AD 140-143 15. Hulanruoshizhuzi, AD 143-147 16. Yilingshizhujiu, AD 147-172 17. Tuderuoshizhujiu, AD 172-178 18. Huzhen, AD 178-179 19. Qiangqiu, AD 179-188 20. Techishizhuhou, AD 188-195 21. Hushuchuan, AD 195-216 22. Liubao, AD 216-279 23. Liuyuan, AD 279-304* Rulers of the Uyghur Empire: Qutlugh Bilge Kцl Qaghan (745 - 747) Bayan Chor Qaghan (747 - 759) Bцgь Qaghan (759 - 779) Tun Bagha Tarqan (779 - 789) Ay Teсride Qut Bolmпsh Kьlьg Bilge Qaghan (789 - 790) Qutlugh Bilge Qaghan (790 - 795) Qutlugh Qaghan (795 - 805) Ay Teсride Qut Bolmпsh Kьlьg Bilge Qaghan (805 - 808) Ay Teсride Qut Bolmпsh Alp Bilge Qaghan (808 - 821) Ay Teсride Ьlьg Bolmпsh Kьchlьg Bilge Qaghan (821 - 833) Ay Teсride Qut Bolmпsh Alp Kьlьg Bilge Qaghan (833 - 839) Hesa Qaghan (839

About the Mongol Khans in the World

2008 оны 12-р сарын 10 Нийтэлсэн nyamka
Та дараах сайтуудад зочлон дэлхийд Монголын хаадын талаарх ямар тэмдэглэлүүд байдгийг мэдэх төдийгүй бидний олж хараагүй, мэдэхгүй маш олон мэдээ мэдээллүүд, зураг, хөргийг харах болно.Сонирхолтой байна гэдэгт итгэж байна. The Mongol Khans http://www.friesian.com/mongol.htm History of the Mongol Empire – List of Rulers http://mongolempire.4t.com/r_rulers.htm The “Pax Mongolica” http://www.silk-road.com/artl/paxmongolica.shtml Mongols in World History http://afe.easia.columbia.edu/mongols/ Mongol History http://danielroy.tripod.com/cgi-bin/alternate/mongolia/history.html The Mongol Empire http://www.accd.edu/sac/history/keller/Mongols/empire.html Introduction to a History of Mongolia http://www.indiana.edu/~mongsoc/mong/history.htm Encyclopedia History of Mongolia http://www.nationmaster.com/encyclopedia/History-of-MongoliaHistory of Mongolia http://www.countryreports.org/history/mongohist.htm History of the Mongol Empire http://mongolempire.4t.com/h3_risegenghis.htm Mongol Taxation “Qubchi’ur” Chronology Outline http://www.indiana.edu/~ceus/u368%20lecture%2010b.htm Mongolia FAQ http://userpage.fu-berlin.de/~corff/mfaq-3.html Virtual Mongol History http://www.kiku.com/electric_samurai/virtual_mongol/history.html Guyuk Khan, Mongol Great Khan 1246 – 1248 http://www.iranica.com/articles/v11f4/v11f4048.html Reign of Kuyuk (Guyuk) Khan http://reference.allrefer.com/country-guide-study/mongolia/mongolia25.html Gьyьk Khan’s Letter to the Pope Innocent the IV http://www.heritagemadison.org/guyuk.htm John of Plano Carpini the Pope’s Envoy Travels to the Court of Gьyьk Khan http://www.silk-road.com/artl/carrub.shtml Medieval European Views of the Mongols (Excerpts -Storm From the East) http://coursesa.matrix.msu.edu/~fisher/hst373/readings/marshall.html Persian Views of the Mongols and Europeans http://coursesa.matrix.msu.edu/~fisher/hst372/readings/morgan1.html European and Mongol Relations in the 13th Century (Christian Europe and Mongol Asia) http://www.luc.edu/publications/medieval/vol2/2ch13.html Europe and the Vatican’s Perspectives on the Mongol Empire Expansion http://www.mille.org/publications/summer98/fschmieder.pdf Marco Polo’s Travels to Mongolia http://www.heritagemadison.org/marco_polo3.htm Marco Polo’s Descriptions of Mongol Customs http://ias.berkeley.edu/orias/MarcoPolo/station3Tartars.htmlIn the Footsteps of Marco Polo Exhibition Resources (Virtual Journey) http://www.metmuseum.org/explore/Marco/get.html Did Marco Polo Go to China? A Critical Appraisal by Prof. I. De Rachewiltz http://rspas.anu.edu.au/eah/Marcopolo.htmlThomas of Splato and the Mongols:A Thirteenth Century Dalmatian View of Mongol Customs http://www.uwo.ca/english/florilegium/volumes/vol2/sweeney.html Grigor of Akner’s Account of the Mongols in Armenia and Georgia http://rbedrosian.com/ga1.htm Armenian Historical Accounts of the Mongol Empire http://rbedrosian.com/dsources.htm Rabban Sauma, A Nestorian Christian Envoy to the Court of Khubilai Khan http://www.uoregon.edu/~sshoemak/324/texts/monks_of_kubla_khan.htm The “Barbarian Invaders” http://www.silk-road.com/artl/barbarian.shtml A 13th Century Description of the “Tatars” (Mongols) http://www.fordham.edu/halsall/source/tartars.html Great Wall of China 1 http://www.w-i-n.ws/great_wall_of_china.htm Great Wall
Хүн-харах эрхтэн болох нүдэнд харагдах байдлаараа толгой, гар, хөл, ам, хамар, чих, гээд хүний цогцсон бие бол төрөхөд тосож авдаг, амьдрал нь оршдог, үхэхэд ч өөртөө авдаг “Дэлхий” гарагийн өмч мөн. Хүн-оюун ухаан, бодол санаа, хийсвэрлэл гэх талаас нь авч үзвэл сэтгэдэг, боддог, гуньдаг, баярладаг мөн чанарууд нь биднийг удирдагч “Далд ертөнц”-ийн өмч мөн. Эртнээс одоо үеийг хүртэл хүн-бичнээс, загаснаас, үлэг гүрвэлээс эсвэл бурханы бүтээл мөн харь гарагийнхан авч ирсэн гэх мэтчилэн олон олон таамаглалууд байдаг. Үнэхээр л эдгээрээс үүссэн юм бол амьтад ч үүссэнээсээ хойш байгалийн шалгаралаар яагаад оюун ухаантай болоогүй гэж… Миний бодлоор хүний гарал үүслийг биологи талаас нь илүү үзэж нийгэмших хандлагыг дагаж үүссэн гэж үзээд байх шиг. Арай өөр энэ оюун ухаан, бие цогцос нь хоёр өөр ертөнцийн холбогдсон тэр утас, зангилаа гэж би боддог.Дэлхий ертөнц өөрийн өмчүүдтэй: амьтан, ус ургамал, газар шороо бас хамгийн чухал нь “Хүн” гэсэн хосгүй бодгалийн цогцсон бие бол дэлхий ертөнцийнх. Хүн-хосгүй гайхамшигт төрөл гэдэг нь далд ертөнцтэй холбогдож оюун ухаан, сэтгэхүй, ой тогтоолт гэх мэт мөн чанарт бүтээл гэдгээр батлагдана. Хүн өөрөө өөрийнхөө оюун ухаанаар аливаа өөрт хэрэглэгдэх бүхнээ төгөлдөржүүлснээр генээ өөрчлөхөд бэлэн байгаа. Үүнийг далд ертөнцийн хөгжил гэж хэлж болох юм. Ингээд бодохоор “Далд ертөнц гэж юу юм бэ?” ”Хэзээ үүссэн юм бэ?” гэх мэт асуулт гарч ирэх байх. Далд ертөнц, Дэлхий 2 холбогдсон тэр цагаас ө.х дэлхий ертөнц бий болоход далд ертөнц ч үүссэн. Далд ертөнц бол хэмжээлшгүй асар их санах ой, сэтгэхүйн цар хүрээ бүхий хүний оюуны удирдлага. Хүн далд ертөнцөөсөө, жишээлэн авч үзвэл 70 настай байхад 6 насныхаа дурсамжийг эргэн санаж эсвэл бүр тэр нь хүний өөрийнх нь далд ертөнцийн санамжаас арчигдсан байж болно. Далд ертөнц бол хүн бүрийнх. Эзэн гэж үгүй. Далд ертөнц өөрөө өөрийнхөө эзэн. Хүн гэх онцгой төрөл л далд ертөнцтэй.